57 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг хязгаарлажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 23

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн  тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Гэвч нэр бүхий 57 хувьцаат компани хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймд дээрх хууль, журмуудад заасны дагуу 57 компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгджээ. Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болдог ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn .

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top