Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв”-өөр хөндлөнгийн судалгаа хийлгэлээ. Тус байгууллагын зүгээс судалгааны үр дүнгээ 2018.05.22-нд олон нийт, эдийн засагч, судлаачдад танилцууүлж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг илтгэлдээ 2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов. Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, ГВАН 3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.
Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг судалгааны байгууллагын зүгээс дүгнэлээ.
Сэтгэгдэл ( 0 )