Р.Ууганбаатар: Манай улс Норвегийн Тэтгэврийн сангаас 250 дахин бага мөнгөтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

Судлаач Р.Ууганбаатар энэ сарын 27-ны өдөр буюу Ням гарагт Соёлын төв өргөөнд “Алтан төгрөг” нэртэй лекцийг иргэдэд үнэ төлбөргүй уншихаар төлөвлөжээ. Энэ үеэр өөрийн хэвлүүлсэн “Алтан төгрөг” номыг ирсэн хүмүүст бэлэглэх юм байна. Судлаач Р.Ууганбаатар “Монгол Улс маань мөнгө багатай, эдийн засаг жижигтэй. Норвегийн Тэтгэврийн сангийн мөнгөнөөс 250 дахин бага мөнгөтэй улс шүү дээ. Би Монголынхоо эдийн засгийг  хөл дээр нь босгох, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Мөнгө олон шинжлэх ухааны үндэслэлтэй санал олсон учраас ном болгож бичсэн.Түүнийгээ иргэд, эрдэмтэн судлаачидтай хуваалцахыг хүссэн юм” гэж ярилаа.

  А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top