Манай улс жимс, жимсгэнийн хэрэгцээний 1.5 хувийг дотроосоо хангаж, үлдсэнийг импортоор авдаг. Жилийн хэрэглээ 18 мянгаас 22 мянган тонн бөгөөд 70 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байна Импортын жимсний 70 шахам хувийг алим эзэлдэг. Ховд, Говь-Алтай аймагт алим тариалдаг ч хангалттай биш. ОХУ зэрэг улсаас Монголд нутагшсан алимны сорт оруулж, тариалах ажил эхэлж байгаа ч 3-5 жилийн дараа үр ашгаа өгөх аж. Манай улсад хамгийн амжилттай хэрэгжүүлсэн “Чацаргана” хөтөлбөрийг “Нэрс” хөтөлбөр зэргээр үргэлжлүүлж үр дүн хүрч болохыг салбарын эрдэмтэд хэлж байна. 2010-2016 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чацаргана” хөтөлбөр амжилттай хэрэгжиж манай улсын дотоодын хэрэгцээгээ бүрэн хагаж, үйлдвэрлэгчдийн чацарганы бүтээгдэхүүний гадаадын борлуулалт 200 мянган америк долларт хүрчээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )