Диана гүнжийн дүүгийн охиныг “Bulgari” бренд элчин төлөөлөгчөөрөө сонгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

  Диана гүнжийн дүүгийн охин Китти Спенсер ёс зүй, загварлаг байдлаараа олны анхаарлыг татдаг. Тэрбээр ханхүү Харри, Меган Маркл нарын хуримд ирсэн хамгийн загварлаг зочдын нэгээр нэрлэгдсэн билээ. Тэгвэл Италийн үнэт эдлэлийн “Bulgari” бренд 27 настай Киттийг Их Британи дахь элчин төлөөлөгчөөрөө сонгожээ.

Диана гүнжийн ач Китти эртнээс “Bulgari”-г сонгож иржээ. Ханхүү Харригийн хурим дээр ч тэрбээр энэхүү брендээр гоёсон юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top