Максим Галкин 3 настайдаа Аллатай уулзаж байсан зургаа сонирхуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Максим Галкин өөрийн Инстаграм хуудаснаа 1979 оны нэгэн сонирхолтой зураг нийтэлжээ. Түүн дээр цэл залуухан Алла Пугачева Галкины эцэг эхтэй хамт зургаа авахуулсан аж. Эндээс харахад, тэд аль эртний танилууд байж.

Зургийн доор: “Өнгөрсөн үеийн “фотобөмбөг”. 1979 он. БНАГУ. Миний эцэг эх Аллатай хамт оройн зоог дээр.” хэмээн тайлбар зүүжээ. Тухайн үед Максим Галкины гэр бүлийнхэн Ардчилсан Германд амьдарч байсан бөгөөд Алла Пугачева тийшээ аялан тоглолтоор очсон байна.


Уг зургийг Филипп Киркоров ихэд сонирхон, зураг авахуулах үед Максимыг хаана байсныг асуужээ. Галкин хариуд нь: “Би ширээн доогуур орчихсон байсан, тэр үед 3 настай байлаа” гэсэн аж.

Дашрамд дурдахад, Максим Галкин, Алла Пугачева нар 2011 онд гэрлэсэн бөгөөд хоёр жилийн дараа тээгч эхийн тусламжтайгаар Харри, Лиза хэмээх ихрүүдтэй болсон билээ. Тэд хоорондоо 23 насны зөрүүтэй.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.40.210) 2025 оны 03 сарын 13

Эмээтэйгээ амьдрах сайхан л байдаг юм байлгүй.

1  |  0
(202.9.40.210) 2025 оны 03 сарын 13

ээж ааваас нь хөгшин харагдаж байна

1  |  0
(112.72.14.59) 2025 оны 03 сарын 13

Алла 69, Максим 41-тэй кк.

1  |  0
З(27.123.214.95) 2025 оны 03 сарын 13

Балайраад байцгаа.бараг 40 насны зөрөөтэй

1  |  0
zz(182.160.5.54) 2025 оны 03 сарын 13

23 bish 27 nasni zoruutei

1  |  0
zochin (103.26.193.219) 2025 оны 03 сарын 13

ireedyin nohor n shireen door bj bdag

1  |  0
Top