БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

2018 оны 05 сарын 31

Засгийн газрын ээлжит өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

  Хөнгөлөлттэй зээлээр:

-  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

-  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

-  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

-  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

-  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

-  “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

-  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

-  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”

-  “Нүхэн гарц”

-  “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин63(64.119.21.16) 2018 оны 05 сарын 31

tz dooguur nuhen

0  |  0
Top