Банк бус санхүүгийн байгууллагуудад 2500 хүн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны нэгдүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор 5,711 хувь нийлүүлэгчдийн 537 Банк бус санхүүгийн байгууллага, 177 салбар нэгж, дөрвөн төлөөлөгчийн газар, 2,511 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гаргажээ.  21 аймагт 1,358,693 харилцагчдад хүрч үйлчилдэг байна.  Харилцагчдын дийлэнх хэсгийг дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн шинэ шийдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн харилцагчид эзэлжээ.  Банк бус санхүүгийн 461 байгууллага, 124 салбар Улаанбаатар хотод, 76 ББСБ, 53 салбар хөдөө орон нутагт санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт харилцагчдын 49.0 хувь нь эмэгтэй, 50.9 хувь нь эрэгтэй, 0.1 хувь нь хуулийн этгээд байна.

А.Эрдэнэ

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shulaach(115.171.245.226) 2018 оны 06 сарын 01

Belenchleh setgelgee yum hiij buteeh geheesee mongop huulj ard irgediinhee halasiig suilagchid bol bank bus sanhuun baiguullaga nertei shulaachid

0  |  0
Top