"АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянг эхлүүллээ. Энэхүү аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад оршино. Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах шаардлагатай гэж үзэж байна. Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна.
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян нь алт олборлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, төв болон орон нутгийн бусад холбогдох байгууллагууд, иргэд рүү чиглэх ба аяныг 2018 оны 06-р сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс болон арилжааны банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна.
Аяны удирдамжтай танилцах бол энд дарна уу.
Сэтгэгдэл ( 0 )