Монголбанк 5 дугаар сард 1,661 кг алт худалдан авлаа

2018 оны 06 сарын 12

Монголбанк 2018 оны 5 дугаар сард 1,661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна. Харин Монголбанк 2018 оны эхний 5 сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 5 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top