2018 оны эхний таван сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,3 сая их наяд төгрөг байна. Харин зарлага эргэж төлөгдөх зээлийн нийт хэмжээ 3,3 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний таван сард 412,5 тэрбумын алдагдалтай байсан бол 2018 оны эхний таван сар 45,4 тэрбумын ашигтай гаржээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Ирэх дөрвөн жилийн алдагдлыг нөхөх үйл явц руу явж байгаа учраас бүтээмж бол өсөөгүй. Орлогыг сайн цуглуулж өгдөг системээ бид нар хийсэн. Хамгийн гол нь нийтийн мөнгөний дахин хуваарьлалт, даатгал, төсөв, хөрөнгө оруулалтыг зөв, шударга, ил тод, авилгагүй байлгах чухал асуудал дээр дөнгөж ажиллаж эхлэж байна гэв.
Улсын нэгдсэн төсвийн орлого нэмэгдсэн нь нийт тэнцэл ашиг гарах шалтгаан болжээ.
Энэхүү төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3,3 их наяд төгрөгт хүрэхэд урсгал зардал 217 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлсэн Харин эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 34,8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Ч.Бүжин
Сэтгэгдэл ( 0 )