Жинхэнэ Солонгос амтыг мэдрүүлэх “Лоттериа” Монголд

2018 оны 06 сарын 23

Өмнөд Солонгос  улсын “Лоттериа”  түргэн хоолны сүлжээ ресторан Монголд өнөөдөр  салбараа нээлээ.

Дотооддоо 1300 гаруй салбартай тус ресторан 10 салбарыг манай улсад нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд нээлтийн ёслолын үеэр Солонгосын “Лотте” группын түргэн хоол хариуцсан “Lotte GRS”  компанийн төлөөлөгчид тууз хайчлан нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Жинхэнэ Солонгос амт чанарыг мэдрүүлэхийн тулд сургагч багш нарыг авчран ажилчдаа дадлагажуулж буй тус рестораны нээлтийн ажиллагаанд ирсэн эхний 100 хүнд үнэгүй бургер ундаагаар бэлэг барьсан бөгөөд бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийн ихэнх хувь нь Солонгос улсаас ирж буй гэнэ.

Одоогоор долоон улсад үйл ажиллагаагаа явуулж буй тэд олон улсад 300 гаруй салбартай болсон байна. Бусад түргэн хоолны сүлжээ ресторануудаас ялгарах онцлог нь олон төрлийн мах ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэгт байдаг бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн амтат хоолнуудаар хэрэглэгчдэд үйлчлэх ажээ.

Улирал бүр менюгээ шинэчлэн яваандаа зөвхөн Монгол хүнд тусгайлан зориулсан меню гаргах зорилготой ажиллаж буй тус хамт олон ая тухтай орчинд амт чанартай хоолоор ийн хэрэглэгч олонд үйлчилж эхэллээ. 

 

Image may contain: 6 people, people standing

 

Image may contain: 9 people, people standing

 

Image may contain: indoor

 

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

 

Image may contain: 1 person, indoor

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: 3 people, people standing and indoor

 

Image may contain: 3 people, including Zalaa Zulaa, indoor

Б.Болор

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лоттерия(59.153.115.217) 2018 оны 06 сарын 25

Дэлхийн олон орны Түргэн хоолны газрууд л нээгдэх юм даа...олигтой сайн эрүүл хоолтой газрууд байдаггүй шүү

0  |  0
Top