Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шав тавьж, энэ ажил гараанаас нэгэнт хөдөлсөн. Сайншандын төвөөс Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл барих 20 километр төмөр замын барилгын ажлын зураг төсөл ч бэлэн болжээ. Тэгвэл тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор Дорноговь аймаг болон Алтанширээ сумын залуучууд дунд судалгаа явуулж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй залуусыг бүртгээд эхэлжээ. Эрхэлсэн ажилгүй залуучуудын хувьд бол үндэсний томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцох болсондоо туйлын баяртай байгааг орон нутгаас мэдээллээ.
С.Ууган
www,zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
дайчлаад байхдаа яахав дээ
Сайн ч мэдээ сайхан ч ажил эхлэх нь дээ. Бүтээн байгуулалтад амжилт хүсье.
Сайхан мэдээ байна