Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн бахархал бахдлыг АНУ-ын багш бүсгүй Тэмма Уодделлийн сүүлчийн хүсэл төрүүлсэн байна.
Багш эмэгтэйн сүүлчийн хүсэл бол түүний оршуулганд ирэх хүмүүс цэцгийн баглаа авчрахын оронд бага орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан хичээлийн хэрэгсэл бүхий цүнх авчрахыг хүссэн аж. Энэ тухай түүний үеэл ах Брэд Жонсон өөрийн твиттер хуудсанд өгүүлжээ.
“Тэр эцсийн амьсгалаа татталаа багш хэвээр байсан” хэмээн Жонсон бичсэн байна.
Багш эмэгтэйн оршуулах ёслолд 100 гаруй мэргэжил нэгтнүүд нь ирсэн бөгөөд бүгд хичээлийн хэрэгсэл бүхий цүнхийг сургууль руугаа авчирсан аж.
Талийгаачийн энэхүү буянлаг сүүлчийн хүслийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид магтан, тэр бол маш сайхан, өгөөмөр сэтгэлтэй багш байж хэмээн бахадсан байна.
“Би ч бас багш хүн. Надад түүний энэ санаа ихэд таалагдлаа. Үүнийг уламжлал болгох талаар мэргэжил нэгтнүүддээ санал болгож байна” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
HUN OORIINHEE HUCHEER OLSON OO YAH N HAMAAGUI, GAGTCHUU AVILGALAAR HEMJEELSHGUI IHIIG HUSSAN BAYR ,BAYRTCOGT SAIHANBILEG ,ELBEGDORJ M.ENHBOLD ....HAMSAATNUUDTAIGAA YUN BUYN HIIH GADAGSHAA HAUS ,HUUHEN ED HORONGO URSGAJIINADAA ....UHDELUUD..
Бирд царайлсан новшнуудад хэлэхэд үхэхдээ хүн шиг бай гэж хэлмээр юм. Мянга наслахгүй байж бирд царайлж хөрөнгө хурааж байхаар ингэж буян үйлдэж нэр төртэй хорвоог орхиж баймаар юм манай төрд шургалсан хулгайч нар
Yamar mundag bagsh ve
Ийм хүнийг жинхэнэ багш гэлгүй яах вэ. Сайхан сэтгэлийн үзүүрт үргэлж шар тос байдаг гэж манай өмнөх үеийн хөгшчүүл ярьдагсан. Ямар ухаантай улс байж вэ.
Монгол хүмүүс жишээ авах хэрэгтэй буяантай хүн амсагалаа хурааж байхадаа буяан хийж байхад манай төр засаг ард түмэнээ бодохгүй дандаа хар амаа бодож нүгэл хийж байдаг өөдгүй ичиж үхээсээ билээ