Японд далайн хар салхины улмаас 9 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Японд Дужуан далайн хар салхины улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болоод байна. Байгалийн ауюлт үзэгдэлд Канагава, Чиба мужууд хамгийн хүчтэй өртжээ.

Хүчтэй аадар борооны улмаас үүссэн хөрсний нуралтын улмаас ихэнх нь амиа алдсан бол зарим нь автомашиндаа живж амиа алджээ.

Хөрсний нуралтад 500 гаруй амины орон сууц өртсөн байна. Нийт 25 мянган өрх цахилгаангүй болсон бол олон зуун автомашин живжээ.

Дужуан далайн хар салхины хурд 130 км/ц (36 м/с), зарим үед 194 км/ц (54 м/с) хүрчээ. Цаг уурчдын мэдээллээр, далайн хар салхи болсон газруудад 350 мм хур тунадас ороод байна.

Япон улс нь сүүлийн үед гамшгийн хэмжээний далайн хар салхинд өртөх нь нэмэгдсэнийг судалгаа харуулжээ. Уур амьсгалаас илүүтэйгээр далайн усны халалт далайн хар салхины хүчийг нэмэгдүүлж байна гэж судлаачид үзэж байна. Учир нь дулаан агаар их хэмжээний чийг агуулдаг бөгөөд нь энэ нь хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ жилийн Эль Ниньо байгалийн үзэгдэл мөн хүчтай далайн хар салхины нэг шалтгаан болж байна. Хэдийгээр энэхүү үзэгдэл далайн хар салхины тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хүч, үүсэх газар, чиглэлд нөлөөлдөг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top