“Эта” далайн хар салхи Төв Америкт хүчтэй аадар бороо авчирч, үер буусны улмаас 70 гаруй хүн амиа алдаад байна.
Гватемалд амиа алдсан хүний тоо 50-д хүрч, жижиг хотуудад байшин, барилгууд хөрсний гулгалтад өртжээ. Зам, харгуй усанд автсан тул гамшигт нэрвэгдсэн газруудад хүрэхэд хүндрэлтэй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи мэдээлжээ. Тус улсын 22 мужид онцгой байдал зарлаад байна.
Гондурас улсад гамшгийн улмаас 11 хүн амиа алдаж, 63 жижиг хот, суурингаас холбоо тасарч, 20 гаруй нүүр нуржээ.
"Эта” хар салхи Төв Америкт дараа долоо хоногийн эхэн хүртэл үргэлжилж, хүчтэй аадар, үер болохыг цаг уурчид анхааруулж байна. Ямайк, Мексикийн зүүн өмнөд хэсэг, Кайманы арлууд болон Кубийн баруун хэсэгт мөн хүчтэй аадар бороо орж, үер буух төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )