“Wutip” далайн хар салхины улмаас Хайнань, Гуандун мужийн томоохон хотуудын нийтийн тээвэр зогсож, жуулчдын очих дуртай далайн эргүүдийг хаахад хүрчээ.
Пүрэв гарагт Sanya Phoenix олон улсын нисэх онгоцны буудал 77 нислэгийг цуцалж, 23 нислэг нь хуваариасаа хоцорсон байна. Түүнчлэн, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоох, хуваарийг нь өөрчлөх арга хэмжээ авч байна. Тус хоёр мужийн хэд хэдэн хот, сууринууд байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг мөн түр зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )