Далайн хар салхийг дахиж Дориан, Лаура гэж нэрлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Дэлхийн цаг уурын байгууллага Атлантын далайн хар салхинд Дориан, Лаура, Эта, Йота гэсэн дөрвөн нэрийг дахиж өгөхгүй болжээ. Үүний шалтгаан нь ийм нэртэй хар салхи асар их сүйрэл дагуулж, олон хүний амийг авч оджээ. 2020 онд гэхэд Атлантын далайд тодорхой нэр бүхий 30 хар салхи үүсэж, 400 хүний амьд хүрч, 41 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Түүнчлэн, тус байгууллага далайн хар салхинд нэр өгөхдөө грекийн цагаан толгойг ашиглахгүй байх шийдвэр гаргасан байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын Атлантын далайн хар салхины стандарт жагсаалтад жил бүр латин цагаан толгойн үсгээр эхэлсэн 21 нэрийг оруулдаг байна. Хэрэв тухайн хар салхи хүнд үр дагавартай байсан бол нэрийг нь жагсаалтаас хасаж, мөн үсгээр эхэлсэн өөр нэрээр сольдог дүрэмтэй. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй нэрс ээлжилдэг. 2025 оны нэрсийн жагсаалтад Дориан нэрийг Декстер, 2026 оны жагсаалтад Лаурагийн оронд Лея бичигджээ.

Өнгөрсөн жил Атлантын далайн хар салхины улирал маш идэвхтэй байсан бөгөөд жагсаалтын 21 нэрс хүрээгүй тул грекийн цагаан толгойг ашиглахад хүрчээ. Ийм тохиолдол Дэлхийн цаг уурын байгууллагын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байна. Анх 2005 онд ийм тохиолдол гарч байв.

1953 оноос хойш Дэлхийн цаг уурын байгууллага нийт 93 нэрийг жагсаалтаас хассан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top