Японыг дахин хоёр гамшгийн аюул нүүрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Асар хүчтэй Хагибис хар салхинаас үүдэлтэй аадар бороо, хөрсний гулгалтын хор хохирлыг бүрэн арилгаж амжаагүй байгаа Япон улсад дахин хоёр далайн хар салхины аюул нүүрлэж байна гэж тус улсын Цаг уурын алба мэдээлжээ.

Энэ жилийн хорь дахь удаагийн хар салхи Нэогури Токио хотын баруун өмнө болон өмнөд эрэгт энэ сарын 22-нд хүрнэ гэж тооцоолж байна. Хар салхины хурд 45 м/с буюу 162 км/ц хүрч, хүчтэй хар салхины төв дэх агаарын даралт 985 гектопаскалд хүрнэ гэж анхааруулжээ.

Мөн Буалой нэртэй хар салхи зүүн зүгээс Японыг чиглэж ирж байгаа бөгөөд тус улсын зүүн эрэгт энэ сарын 26-ны шөнө хүрнэ. Хар салхины хурд 50 м/с буюу 180 км/ц хүрч, гамшгийн төв дэх агаарын даралт 970 гектопаскал байна гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы төвийн нутгаар дайрч өнгөрсөн асар хүчтэй далайн хар салхинаас үүдэлтэй ширүүн аадар бороо, хөрсний гулгалтын улмаас 79 хүн амиа алдаж, 10 хүн ор сураггүй алга болж, 400 хүн гэмтэж бэртээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zugch(115.171.245.227) 2019 оны 10 сарын 21

Huuk sain duraaraa guij ochiod ene dairalgad ortvol yaanaa.

0  |  0
zugch(115.171.245.227) 2019 оны 10 сарын 21

Huuk sain duraaraa guij ochiod ene dairalgad ortvol yaanaa.

0  |  0
Top