Тайваньд Кратон далайн хар шуурга болсны улмаас дор хаяж 670 хүн бэртэж, гэмтээд байна гэж Focus Taiwan суваг мэдээлжээ.
Байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдаж, Юнлин тойрогт ажил хийж байсан нэг хүн далай руу унаж, ор сураггүй алга болоод байна. Кратон хар шуурга энэ сарын 3-ноос хойш тус арлыг нөмөрсөн. Одоогоор усны түвшин доошилж, байгалийн гамшигтай холбоотойгоор зарласан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг цуцлаад байна. Далайн хар шуурганы улмаас 18 мянга гаруй айл өрх усгүй, 270 мянган өрх цахилгаангүй болжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсээс 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснээс 2100 гаруй хүн түр хорогдох байранд байрласан хэвээр байна. Далайн хар шуургад Пиндун, Гаосюн тойргууд ихээр өртжээ.
Сэтгэгдэл ( 0 )