АНУ-ын өмнөд хэсэгт дэгдсэн далайн хар салхины улмаас дор хаяж 30 хүн амиа алдсан тухай “USA Today” хэвлэл мэдээлжээ.
Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас тус улсын есөн мужид 750 мянган айл өрх цахилгаангүй болж, олон зуун байр, байшин сүйдэж, олон тооны мод унажээ. Мөн суурин газрууд усанд автаж, хөрсний гулгалт үүссэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Миссисипи мужид 11 хүн, Өмнөд Каролинад ес, Жоржиад зургаан хүн амиа алджээ.
АНУ-ын цаг уурын төвийн мэдээллээр, далайн хар салхи сүүлийн найман жилд үзэгдээгүй олон хүний аминд хүрчээ. 2012 оны гуравдугаар сард тус улсын төвийн болон өмнөд мужуудад болсон хар салхины улмаас 40 хүн амиа алдаж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголын сайхан орон минь иймэрхүү аюулгүй амар жимэр юм даа