Биологийн эцэг эх нь хүүг авч, охиноосоо татгалзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Хүүхдээ төрүүлэхээр өвдсөн тээгч эхийг биологийн эцэг, эх нь эмнэлэгт хүргэн иржээ. Биологийн ээж нь яг л сэтгүүлийн нүүрэн дээрх шиг гял цал болсон эмэгтэй, аав нь харваас, чинээлэг шинжтэй, өнгөлөг эр байлаа.

Ээж юунд ч юм бухимдан эргэлдэх бөгөөд аав нь ямар нэгэн ажил хэрэгч зүйлсийг утсаар зогсоо чөлөөгүй ярих аж.

Тэд эмнэлэгтэй маш өндөр үнийн дүн бүхий гэрээ байгуулж, гэр бүлээрээ түр амьдрах тусгай өрөө, сэхээн амьдруулах хоёр ч бригад, мөн өөр элдэв шаардлагатай зүйлс бүгд багтжээ.

Хамгийн энгийн жирэмслэлт, цоо эрүүл тээгч эх байхад яагаад ийнхүү сүржигнээд байгааг эмнэлгийн ажилтнууд үл ойлгоно. Гэвч “баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” тэдэнд ямар хамаа байх билээ.

Эмнэлэгт ирснээс хоёр цагийн дараа хоёр ихэр /хүү, охин/ мэндэлжээ. Төрөлт ямар ч хүндрэлгүй хэвийн явагдаж, аавтайгаа усны дусал мэт адилхан эрүүл саруул үрс төрсөн байна.

Тээгч эх ч бага зэрэг ядарсныг эс тооцвол, ямар ч асуудал гарсангүй. Шөнө болсон хойно биологийн эцэг, эх хоёр харихаар явцгаалаа.

Харин маргааш өглөө нь тэд хүрч ирээд эмнэлгийнхнийг гайхашруулжээ. Тэд охиноо авахаас татгалзах бичиг өгөх нь тэр!  "Бидэнд өв залгамжлагч хүү л хэрэгтэй, харин охиныг бол бид анхнаасаа захиалаагүй" гэцгээж.

Тэд тээгч эхийн хөлсийг бүрэн гүйцэд төлөөд, охиныг авахаас эрс татгалзан, цаашид түүнтэй юу тохиолдох нь тэдэнд огтхон ч сонин бус байна гэсэн байна.

Тээгч эхийг харахад үнэхээр өрөвдмөөр санагдаж байлаа. Тэрээр биологийн эцэг эхдээ гологдон үлдсэн өрөвдөлт охинд ихэд санаа зовниж байгаа бололтой. Арга ч үгүй юм, бүтэн есөн сарын турш хэвлийдээ тээсэн үр шүү дээ.

Дараагийн өдөр нь тээгч эхийн нөхөр хүрч ирээд, тэд удаан ярилцсаны эцэст тасгийн эрхлэгчийн өрөө рүү орцгоов. Дараа нь охиныг аваад гурвуулаа ихэд сэтгэл өндөр гарч ирлээ.

Эмч тэдэнд охиныг авахыг зөвшөөрсөн аж. Тээгч эх, нөхрийн хамт охиныг өөрсөд дээрээ авахаар шийдсэн байна. Тэгээд ч, хуулийн дагуу тэд ийм эрхтэй юм. Эцэст нь хэлэхэд, хүүхдийг үнэхээр л хайрлаж байгаа бол тэр ямар гентэй байх нь хэнд хамаатай юм!...

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (64.119.24.9)  2025 оны 03 сарын 13

Манайд биш ээ

1  |  0
 (202.179.31.28)  2025 оны 03 сарын 13

хүүхэд л бол хүүхэд бүгдээсээр бурхны бэлэг

1  |  0
 (27.123.212.138)  2025 оны 03 сарын 13

эд бол хүний мөс чанаргүй мөнгөний донтонгууд

1  |  0
 (85.170.110.245)  2025 оны 03 сарын 13

iim setgeltei humuus baidag baihnee

1  |  0
 (66.181.169.66)  2025 оны 03 сарын 13

ter bayachuud teej turuuleegui uchir ur huuhdiin une tseniig oilgoogui.harin teegch eh uuriin ni mah tsusaar tejeegdej urgasan ur uchraas mash bayartaigaar huleen absan uhaalag humuus yum...

1  |  0
 (202.179.25.166)  2025 оны 03 сарын 13

Худлаа байлгүй дээ.Хүү нь тэдний толгой дээр гай авчирч охин нь аминд нь орох байх.

1  |  0
зочин (43.250.126.130)  2025 оны 03 сарын 13

юун холион бантан бэ. зохиосон юм бна.

1  |  0
 (202.179.31.108)  2025 оны 03 сарын 13

Тээж, төрүүлсэн эхэд нь нэг хүүхдийг нь өгсөн нь харин ч сайн үйл биш үү.

1  |  0
 (173.66.91.173)  2025 оны 03 сарын 13

Энэ Монголд биш ээ.

1  |  0
 (173.66.91.173)  2025 оны 03 сарын 13

Энэ Монголд биш ээ.

1  |  0
Myiagaa (202.179.25.44)  2025 оны 03 сарын 13

Saihan ylger zohioloo

1  |  0
Ми (27.123.212.141)  2025 оны 03 сарын 13

Үгүйлдээ, эртнии монгол зүйр үгнүүдииг судал

1  |  0
ханд (202.131.230.19)  2025 оны 03 сарын 13

Энэ үнэн бол охиныг би авах юмсан.

1  |  0
Мгл (202.9.42.1)  2025 оны 03 сарын 13

Зохиол зохиол

1  |  0
Hun (66.181.191.127)  2025 оны 03 сарын 13

Haana iin Mongold arai bish bailgue dee.Mongol hun tegehgue ee.

1  |  0
Top