Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас санаачлан тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-таны үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлий гишүүд болон бусад байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцов. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-таны үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгээр дүүргийн Прокурорын газраас бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах, залилан мэхлэх болон архины хордлогын улмаас хүний амь нас хохирсон хэргийн талаарх ойлголт, түүний шалтгаан нөхцөлийг танилцуулсан юм.
Дашрамд мэдээлэхэд, уг хэлэлцүүлэг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа зарим төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаар ойлголт өгөх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээрх хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )