Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн мэдээллээр Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.1 их наяд төгрөг байсан бол эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ мөн 4.1 их наяд төгрөгт хүрчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хагаст ийнхүү 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарахад түүхий эдийн үнийн өсөлт болон татварын орлого нэмэгдсэнтэй холбоотой гэв.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80,4 хувийг татвар бүрдүүлж байна
Тухайлбал, татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар өсчээ. Татварын орлогод нөлөөлсөн үзүүлэлтүүдийг дурдвал:
Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм.
Улсын урсгал зардал 196,7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний хагаст 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 172.2 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар өссөн дүн аж. Хөрөнгийн зардал 120.4 тэрбум төгрөг буюу 23.4 хувиар буурсан боловч урсгал зардал 196.7 тэрбум төгрөг буюу 5.9 хувиар өсчээ. Мөн эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 95.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн нь төсвийн зарлага нэмэгдэхэд ийн нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 86, хөрөнгийн зардал 9.6, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 4.4 хувийг эзэлж байна.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )