Дэлхийн найман баян хүний хөрөнгө 3 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

Одоо хөрөнгө нь 84,4 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байгаа “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтст дэлхийн анхны долларын их наядтан болох бүхий л үндэслэл бий.

 Гейтсийг 85 нас хүрэх үедбуюу 25 жилийн дараа л ийм явдал болж болох юм гэж ядууралтай тэмцэх байгууллагуудын олон улсын “Oxfam” нэгдлийн бэлтгэсэн“Эдийн засгийг 99 хувьд нь” гэсэн тайланд ингэж дурджээ.

 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн арван жилд байнга нэмэгдэж байгааг тодруулсны дараа дээрх байгууллагын шинжээчид ийм дүгнэлт хийсэн байна.

 Хэрвээ 2009 онд 793 тэрбумтан 2,4 их наядын хөрөнгөтэй байсан бол, 2016 онд тэд бүр таван их наядын хөрөнгөтэй болжээ. Өөрөөр хэлвэл,жил тутмын өсөлт нь 11 хувь байв гэж “Комсомольская правда” сонины сайтад бичсэн байна..

Дэлхийн баян болон ядуу хүмүүсийн хөрөнгийн ялгаа хамгийн дээд хэмжээнд хүрснийг “Oxfam” байгууллагын шинжээчид түрүүнд нь мэдээлж байсан юм.Тэдний хэлснээр, манай гарагийн хамгийн баян 8 хүн дэлхийн хүн амын талынх (3,8 тэрбум хүн)нь хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байгаа ажээ.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санаж явцгаая аа(66.181.191.61) 2018 оны 07 сарын 30

Оюун-Эрдэнийн оройгүй хүсэл,шунал нь эд нэр шиг болох. Хоосон хүнд эрх өгч болдоггүй юм. Баттулгыг хар!!!Хулгай зэлгийгээр бор ходоодоо зогоож явсан хүн өнөөдөр гэдэс нь цадахаар ямаршуу ааш авир гэргаж байна даа. Өс хонзон авах л гол ажил нь байна. Бүрэг саарал цай уснаас дор,гүйлагчин хүн чөтгөрөөс дор гэж үг байдгийг санахад илүүдэхгүй ээ

0  |  0
Зочин(203.91.115.42) 2018 оны 07 сарын 30

Их наяд гэж юуг хэлж багааг мэдэж байгаа болов уу? Энэ бол трилион буюу 10-н 12 зэрэгт, 1-н ард 12 тэгтэй тоог хэлж байгаа хэрэг шүү дээ. Бил Үхэхээсэ өмнө 100 тэрбумтай болвол их юм. Монголоор бол наяд доллар. Монгол ч гэж дээ. Түм, бум, живаа, дүнчүүр, тэрбум, наяд, ингүүмэл энэ тэр гээд байгаа нь Манжийн үед хятадын одон орон, математикт хэрэглэдэг байсан нэршлийг монголчилсон хэрэг шүү дээ. Бид ямар бөөсөө тоолохов дээ. Мянгат тэргүүтэй Хятадын одон орон судлал, математикийн хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтдийн л бүтээлийн үр дүн.

0  |  0
оо(150.129.141.98) 2018 оны 07 сарын 30

Цаана нь рок ротш,. ГЭЭД орох юм бол

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 07 сарын 30

манай бизнесмэн нэртэй олгирахууд энэ хэмжээнд дүйцэхүйц хөрөнгөжихийг төлөө амиа тавихад бэлэн байгаа

0  |  0
Top