Шатахуун импортлогчид наадмын өдрүүдээс хойш хориодхон хоногийн дотор АИ-92, АИ-80 зэрэг иргэдийн олонх хэрэглэдэг шатахууны үнийг 150 төгрөгөөр нэмээд байна. Сар, сараар үнээ нэмдэг шатахуун импортлогчид одоо үнээ хоног, хоногоор нэмэх болжээ.
2018 он гарсаар шатахуун импортлогчид баяр давхцуулан үнээ гурван удаа нэмээд байгаа юм. Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол Cap шинийн баяраар 1,700 төгрөгт хүргэсэн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас АИ-92, АИ-80 авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн.
Гэвч шатахуун импортлогчид үнээ нэмсээр одоо АИ-92 авто бензин хөдөө орон нутагт 1880 төгрөгт хүрч, өнөө маргаашгүй 2000 төгрөгт тулж ирээд байна. Хамгийн түрүүнд “Петровис”, “МТ”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх газрууд АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1,800-1,850, “Тэс петролиум”, “Сод Монгол", “М-Oil” гэх мэт шатахуун түгээх газрууд үнээ 1,800-1830 төгрөг болгожээ.
Наадмын өмнөхөн тэд мөн үнээ нэмсэн бөгөөд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, шатахуун импортлогчид үнээ нэмэх талаар мэдэгдээгүй гэсэн юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан билээ.
Б.Баргужин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
хохь нь ээ. Тархины тураалтай үхрүүдийн хийсэн сонголтын үр дүн. Саналаа сайн худалдацгаагаад бай. Шатахуун доллар 2 дахиад ч өснө.
bur chuluuluud haya tsaashaa ontsgoi tatb ar nemuu gaali bugdiig sain ab tegehgui bol dabraad bna er ni ter ni deer HURELSUHEE ard tumen oilgono odoo l ingej abahgui bol alsdaa bur hetsuu bolno tegeed gadna dotnii kompaniudiig tegsh oroltsuul
Дуугардаг эрх мэдэлтэн гэж нэг ч байхгүй болжээ.АТГ,Шудрага өрсөлдөөн өөр юу ч билээ олон олон газрууд байдаг бүгд энэ намын хүмүүс өөрөөр хэлбэл жаран тэр бумынхан тул ард түмэн энэ намын үед нар үзэхгүй нь
Миеэ Энхболд хүрэлсүхийн эсрэг сөрсөн базаа хийж байнаа. Энхболдыг АТГ ын хамт өөрчилж чадвал түлшний үнэ буурна. Чадахгүй бол Хүрэлсүх хэн ч биш болно. Гэхдээ намын жирийн гишүүд бид Хүрэлсүхийг дэмжиж байгаа гэдгийг ЭНХБОЛД ДАРГА ОЙЛГОЖ ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА ОГЦОР:
Миеэ Энхболд хүрэлсүхийн эсрэг сөрсөн базаа хийж байнаа. Энхболдыг АТГ ын хамт өөрчилж чадвал түлшний үнэ буурна. Чадахгүй бол Хүрэлсүх хэн ч биш болно. Гэхдээ намын жирийн гишүүд бид Хүрэлсүхийг дэмжиж байгаа гэдгийг ЭНХБОЛД ДАРГА ОЙЛГОЖ ӨӨРӨӨ САЙН ДУРААРАА ОГЦОР:
ЗГ муу ажиллаж байна.Муу нэр зүүсэн ч харин Алтанхуягийн ЗГ чинь нефтийн үнийг нам барьж чадсан шүү.
Buuj 1 hulgaich zamtai...
ОХУ-ын шатах түгээх станцуудыг оруулаад эд нарыг омгийг дарж ард түмнээ бодох цаг болжээ
zasgiin gazar yagaad duuguy bayna ?