Алтны нөөц бүрдүүлэлтийг шалгана

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

 Үндэсний аудитын газраас “Монгол Улсын алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт”-д гүйцэтгэлийн аудит хийхээр болжээ.  Тус газраас алтны нөөц бүрдүүлэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэх ажээ.  

Аудитын газраас алтны салбарын үйл ажиллагаанд төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин зохистой эсэх, алтны нөөц бүрдүүлэлтэд оролцож буй аж ахуйн нэгж, иргэд хуулийн шаардлага, нөхцөлийг хангадаг уу, алтны салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөтэй тогтолцоо байгаа эсэхийг  шалгах юм байна. Аудитын шалгалтад Монголбанк, Сангийн яам,аймгийн Засаг дарга нар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын лаборатори болон алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top