Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар улиралд нэр бүхий таван банк бус санхүүгийн байгууллагад шинээр тусгай зөвшөөрөл олгож 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээр нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрийн 530 байгууллага нь Хороонд хууль, журманд заасны дагуу тайлан, мэдээгээ бүрэн ирүүлээд байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Хороонд хүргүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагууд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг. Үүнээс гадна “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д заасан санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийн зэрэгцээ хүчингүй болгох арга хэмжээ авдаг. Иймд үлдсэн банк бус санхүүгийн байгууллагуудыг тайлан, мэдээгээ хуулийн хугацаанд нь ирүүлж байхыг сануулж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Заваан шулаачид. Ард түмнийг эд нар л ядуурал руу түлхэн оруулсийшд.