Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортлосон байна. Улмаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2017 оны төсөвт төвлөрүүлсэн дүнтэй дүйцсэн үзүүлэлт аж.
Компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд оны эцэст цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )