Энэ оны долоон сарын байдлаар 20 мянга гаруй тонн мах экспортолж, орлого нь 100 тэрбум төгрөг давсан талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Үүнээс 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд сард дунджаар 3281.5 тонн мах экспортолж байна. Харин экспортын махны орлого 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 124.9 тэрбум төгрөгийн орлого оллоо.
Нөгөөтэйгүүр экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ.
Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс орон даяар хэрэгжүүлж буй нэгэн илрэл гэж салбарынхан үзэж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Малын хөлийн татвар аваад үүгээрээ мал эмнэлгийн улсын системээ сэргээчих хэрэгтэй шүү дээ Чухамдаа бид мах уу хоруу юу идээд байгаа нь ойлгомжгүй
Малынхаа өвчнийг дарчихаад мах экспортолно гэж бүлтрээсэй