“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 5 тохирлын эзэд Дубай хотоор аялах батламжаа авлаа

2018 оны 08 сарын 29

ХААН Банк

 

наас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялах сүүлийн 5 тохирлын эзэд 08-р сарын 26-ны Ням гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

Дубай хотоор аялах азтай харилцагчаар Улаанбаатар хотын харилцагч Ч.Амартүвшин, Л.Ариунбат, П.Баясал, Д.Дугармаа, Ховд аймгийн харилцагч С.Салават нар тус тус тодорч, өөрийн биеэр болон төлөөлөл болсон хүмүүсээр дамжуулан батламжаа авлаа. Ийнхүү түүх соёл, хөгжил технологи хосолсон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчиддаа баяр хүргэе.

Тус аян 06-р сарын 24-өөс 08-р сарын 24-ний өдрийг дуустал орон даяар хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч машин дээр болон гадаадад уншуулаад сар бүр нийт 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын эрх аван урамшуулалд оролцсон харилцагчдаас нийт 10 азтай харилцагчийг тодрууллаа.

 

ХААН Банкны азтай 10 харилцагч элсэн дундах гайхамшиг гэгддэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аялж, “Гайхамшигт аялал, Гайхалтай дурсамж”-ийг хамтдаа бүтээх юм.

 

Нийт азтанууддаа баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.146) 2018 оны 08 сарын 29

сайд Батзориг ЖДҮДСангийн мѳнгѳ идээд л...

0  |  0
Top