Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг Төв банк өнгөрсөн сарын 23-нд баталсан.
Шинэ журамд иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах олон заалт тусгасныг холбогдох албаныхан хэлж байв. Тодруулбал, зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон заалт орсон юм.
Гэвч энэ заалтыг банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар иргэд хэлж буй. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкууд хүүг урьдчилж авахыг хориглож, дээрээс нь арилжааны банкууд харилцагчдадаа нийт өртөг шингээсэн зээлийн бодит хүүг мэдээлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тодорхой арга хэмжээг Монголбанк авч, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэлээ.
Журам хэрэгжиж эхэлсэн долоодугаар сарын 23-наас хойш зээл авахдаа хүүгээ урьдчилан суутгуулсан нь тогтоогдвол арилжааны банкинд арга хэмжээ авч, иргэдийг хохиролгүй болгох юм байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Энэ худлаа байхаа. сая, 3 сараар тэтгэврийн зээл авсан чинь хүүгээ урьдчилаад авч байна лээ.
Ипотекийн зээлтэй иргэдээс Банкууд одоог хүртэл хүүгээ урьдчилан авч байгаа ш дээ.Голомт,Капитал г.м Бусдыг мэдэхгүй.
urid ni avsan humuus yah yum be buh hunii zeel habmragdana bizdee buh hund tegh uialchleh estoi shuu sar gariu bolood baihad yagaad bankuud heregruulehgui bn buh hunii zeeliig iim toostoolold hsiljuuleh estoi
Hyynees tatbar abhas boliochee arai ym a shylna. Shyln gehed