Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 02

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны эхний долоон сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөг болж нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.1 их наяд  төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Харин 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон аргачлалаар эхний долоон сард найман их наяд төгрөгөөр өсч өмнөх оны мөн үеэс 6.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9 тэрбум төгрөг болсон жижиглэн, бөөний худалдааны салбарын нэмэгдэл өртөг 73.7 тэрбум төгрөг болж өссөн нь голлон нөлөөлжээ.

Эдийн засгийг сэргээх олон хөтөлбөр боловсруулсан, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн, компани, аж ахуйн нэгжийн зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх шалтгаан болсон байна.

Б.Аззаяа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top