“Эрдэнэс Тавантолгой”-н IPO Хонконгийн бирж дээр гарах магадлал өндөр байна

2018 оны 09 сарын 05

Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах үүргийг УИХ, Засгийн газраас авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа энэ сарын 16-нд зарлаад байна. Тус компани нээлттэй хувьцаат компани болж буйгаа энэ үеэр зарлах юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаагаа гаргахын тулд  одоогоор  Лондонгийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурван хөрөнгийн биржийг судалж байгаагаас хамгийн боломжтой нь Хонконгийн хөрөнгийн бирж гэдгийг Б.Ганхуяг захирал хэлж байна. Тус хөрөнгийн бирж бусад бүх хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тавьдаг тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нөхцлийг хангахын тулд хичээж буй хэмээн мэдэгдлээ.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ett(66.181.160.84) 2018 оны 09 сарын 04

za odool zov zamruugaa yvj bn daa

0  |  0
Top