Монгол, Өмнөд Солонгосын худалдааны эргэлт 200 сая ам.долларт хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

Монгол Улс болон Өмнөд Солонгосын худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 200 сая ам.долларт хүрчээ. Одоогоос хоёр жилийн өмнөөс хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулсан юм. Нийт худалдааны дийлэнхийг өргөн хэрэглээний бараа, электрон бараа хэрэгсэл эзэлж байгаа бол Өмнөд Солонгос манай талаас мал, амьтны гаралтай түүхий эд, ноолууран бүтээгдэхүүн импортолжээ. 

Одоогоос 28 жилийн өмнө буюу 1990 онд хоёр улсын худалдааны эргэлт 2.7 сая ам.доллар байсантай харьцуулбал энэ нь маш том амжилт юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 2020 он гэхэд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top