Монголын Хөрөнгийн Биржийн өчигдрийн арилжааг харахад Топ 20 индекс 2.23 хувиар өсчээ. Тодотгоход, Топ 20 индекс гэдэг нь Монголын Хөрөнгийн Биржээс гаргадаг индекс бөгөөд 20 компаниас багцаа бүрдүүлдэг. Жилд 2 удаа багцдаа өөрчлөлт оруулдаг. Шалгуур үзүүлэлт нь зах зээлд идэвхтэй арилжаалагдсан байдал, зах зээлийн үнэлгээ өндөр байхад чиглэдэг юм. Топ 20 индекс Монголын Хөрөнгийн Биржийн чиг хандлагыг тодорхойлдог гэж болно.
Сүүлийн байдлаар энэ оны 2 дугаар сард Топ 20 индексийн багц шинэчлэгдсэн. Өмнөх багцад байсан 20 компаниас “Багануур”, “Женко тур бюро” ХК-иуд хасагдаж, “Шивээ овоо” ХК, “Мик холдинг” ХК нэмэгдэн орсон юм.
Монголын Хөрөнгийн Биржийн 4-ний өдрийн арилжааны нэгтгэсэн мэдээллээр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 109,220 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК болон "Алтайн Зам" ХК компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" ХК болон "Женко Тур Бюро" ХК компанийн хувьцаа хамгийн их унасан үзүүлэлттэй байв.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )