НИТХ-ын шийдвэрийн дагуу Баянзүрхийн товчоог татан буулгалаа. Тус товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд дугаарлуулж замын түгжрэл үүсгэж байгаа нь зохисгүй явдал гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан мэдэгдэж байсан. Тэгвэл арга хэмжээ авч, товчоог нураажээ.
Сануулахад, Туул гол дээгүүр тавьж буй 321 урт метр гүүрийг 2020 он гэхэд ашиглалтад оруулснаар зүүн болон говийн аймгуудаас ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурах давуу талтай. Гэхдээ гүүрийг өргөтгөн, шинэчилсэн ч Баянзүрх дүүргийн товчооны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхгүйгээр үр дүнгүй байх магадлалтай гэж албаны нөхдүүд хэлж байсан юм. Тэрчлэн НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Баянзүрхийн товчоог татан буулгаж, УБТЗ-ын IV зөрлөг, Баянгийн болон Тэрэлжийн пост руу шилжүүлэх нь зүйтэй. Мөн Налайх-Хонхор-Амгалан-Вокзал-Толгойт гэсэн чиглэлд рэйлбус явуулахаар судалж байна. Ингэснээр олон тэрбум төгрөгөөр авсан рэйлбус “амь орж”, үйлдвэр технологийн парк нийслэлтэй төмөр замаар холбогдоно” гэж байв. Ямартай ч товчоог нураалаа. Олон тэрбумын өртөгтэй рэйлбус амь орохыг харах хэрэгтэй боллоо.
Э.Болор
Сэтгэгдэл ( 7 )
Ёстой зөв шийдвэр болсон гэж бодож байна. Аягүй их түгжирдэг, үнэн ядаргаатай байсан юм
Зөв шийдвэр блаа
Зүйтэй одоо 100 айлыг нүүлгэчих энэ залуу маш зөв юм хийгээд байгаа шүү
маш их баярлалаа Амараа даргаа, зөв шийдвэр
Zuv. alxam alxamaar ajil uragshildag. Amarsaikhand ajliin amjilt.