80 гаруй компани бүтээлээ дэлгэнэ

2018 оны 09 сарын 06

Өнөөдөр “Мишээл экспо” төвд  “Улаанбаатар Түншлэл-2018”  олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлж байна.  МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг тус үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцож,  ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм.

43 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж байна.  Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна.

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих,  хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

 Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top