Багш нарын ажил хаялтад өнөөдрөөс нийслэлийн 33 цэцэрлэг нэгдээд байна. Маргаашнаас ерөнхий боловсролын сургуулиуд нэмж нэгдэнэ гэсэн мэдээллийг ажил хаялтыг зохион байгуулагчид өгч байна. Багш нарын цалин 1 сая 600 мянган төгрөгт хүргэхээс нааш ажил хаялтыг зогсоохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
МҮЭХ багш нарын ажил хаялттай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Засгийн газар наймдугаар сарын 22-нд гаргасан шийдвэрээрээ цалин хөлсийг эрүүл мэндийн салбарт 8-30, Соёл урлагийн салбарт 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарт 8-12,3 гэж ялгаатай гаргасан нь ийнхүү ажил хаялт хийхэд хүргэлээ. Энэ шийдвэрийг Засгийн газар дур мэдэн дангаараа гаргасан. Тиймээс ажил хаялтыг улам хүрээгээ тэлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авахыг бид шаардаж байна” гэж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль, 33 цэцэрлэгийн багш нар ажлаа хаяж, цалингаа нэмэхийг шаардаж байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг нэмэхийн тулд улс орон өрөнд орох уу гэдэг асуудал үүснэ хэмээн дуугарлаа. Тэрбээр “Үндсэн цалинд 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа. Засгийн газрын бодит боломж л энэ. Цалинг 50 хувь нэмнэ гэвэл 1 их наяд төгрөг шаардлагатай. Хэмнэлт гаргаж цалин нэмэх арга байж болно. Гэхдээ их наядаар нь мөнгө гаргах бодит боломж хомс. Энэ удаагийн нэмэгдэл бол нэг удаагийн арга хэмжээ биш, цаашид жил бүр олгоод явах юм. Ийм хэмжээний орлогыг тогтвортой олгоно. Цалин нэмэхтэй холбоотой асуудлуудыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно. Энэ хэмжээнээс давбал эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө их. Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдаг болохыг бид мэдэж байгаа. Зээлийн хүү, зээлээ төлөх гэж ямар их асуудал болдгийг бид мэднэ” хэмээн ярьж буй юм.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Энэ улсын сургуулийн багш нар чинь жоохон толгой муутай хүмүүс байдаг юм биш үү.Ямарч тооцоо судалгаагүй амандаа орсон цалингаа нэхээд байдаг.Дэлхийн жишигт хүрсэн боловсрол олгочоод дэлхийн жишиг гээд байгаа цалинг нэхмээр юм.Буурай хөгжилтэй шахуу оронд төрийн алба юу гэж тийм өндөр бараг хувийн компаны захирлын цалин өгөхөв дээ.Тэнэг юм
Сангийн сайд Хүрэлбаатар элдэв долоон Өр яриад суухдаа Ичихгүй байна уу энэ их Өр Төр ээлжлэн барьдаг АН МАН-ынханы л Буруутай үйл ажиллагаа Балагаас чинь үүссэн биз дээ Та нар Улс орон Ард иргэдээсээ Хулгай Луйвар хийдгээ л болчих хэрэгтэй ш дээ Ард иргэд Улс орны өнөөгийн байдалд хүрэхэд ямар ч Буруугүй
Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү
Улс орны эдийн засгийг бодох хэрэгтэй. Бид мэтийн хүмүүс төрд ажиллаад 600-700 мянга аваад 5-6 ам бүлд хүргэх гээд үзэж л байна. Тэгэхэд сая 600 мянга авах гээд цалингаа чамлаад байгаа хүмүүс бас бодох л хэрэгтэй байх. Багш нар ажил хаяснаар ард нь ард түмний хүүхдүүд л хохирно шүү дээ. Ингэх шаардлага байгаа ч юм уу. мэдэхгүй ээ