“ЛендМН”, “Жинст-Увс” компаниудын үнэт цаасыг ангилал ахиуллаа

2018 оны 09 сарын 06

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжааны мэдээллийг хүргэе. Өнөөдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 92,567 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "АйТүүлс" ХК (ITLS+3.73%) болон "Махимпекс" ХК (MMX+1.90%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN-9.60%) болон "Гутал" ХК (GTL-9.09%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байв.  Энэ өдөр "TOP 20" индекс 19928.79 нэгж болж 0.58 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,329,431,133,118.81 төгрөг боллоо.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 760 ширхэг үнэт цаасыг 76.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Тодотгоход,  үнэт цаасны бүртгэлийн ангилал шинэчлэгджээ. Үүний дагуу "Баянгол зочид буудал" ХК-ийг ангилал ахиулж I ангилалд, "Жинст-Увс" ХК, "Хөвсгөл Алтандуулга" ХК болон "ЛендМН ББСБ" ХК-ийг ангилал ахиулан II ангилалд, "Түшиг уул" ХК-ийг  ангилал бууруулан III ангилалд тус тус бүртгэсэн байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top