Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “GWTS-2018” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Уг арга хэмжээ 1992 онд Австралийн Мельбурн хотод хатагтай Диана Абруззигийн санаачлагаар эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор анх зохион байгуулагдаж, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа нь өргөжиж өнөөдрийг хүрчээ. Өдгөө дэлхийн 13 улсад үйл ажиллагаа явуулдаг тус холбоонд Монгол Улс 2016 онд 13 дахь гишүүн орноор элсэн орж, 2017 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэрчлэн өнөөдөр олон улсын чанартай томоохон арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулж буй нь таатай үйл явдал юм. Тус холбооны Монгол салбар байгууллага нь өнгөрсөн хугацаанд Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортыг дэмжих чиглэлээр Зүүн Өмнөд Азийн зургаан орноор таван удаагийн “АСЕАН – Монгол Бизнес Түншлэл” экспорт, импортыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн аж.
Хари энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь энэхүү арга хэмжээг нутагтаа амжилттай зохион байгуулж байна. IWFCI Монгол салбар байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль хэлэхдээ "Дэлхийн 12 орны 300 гаруй олон улсын болон Монголын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод чуулж харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, экспорт, импортын боломжуудыг эрэлхийлэх, туршлагатай бизнес эрхлэгчид болон бусад салбарын манлайлагчидтай олон улсын харилцаагаа ахисан түвшинд хөгжүүлэх боломжуудыг олгож байгаагаараа ач холбогдолтой юм" гэж байсан юм.
Гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалт ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТ сэдвийн хүрээнд “Монгол улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн Ирээдүй”, “Бүтээлч Үйлдвэрлэл”, “Глобал Эдийн Засаг дахь Эмэгтэйчүүд” гэсэн 7 хэлэлцүүлгийн хүрээнд үргэлжлэх юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

ЦАГИЙН ГАРЗ, ОЛОН ОРОНД ЗОХИОГДСОН, ҮР ДҮН =0