Монголбанк наймдугаар сард 2,866 кг алт худалдан авчээ. Тэгснээр оны эхний 8 сарын байдлаар нийт дүнгээр 12.2 тонн алт худалдан аваад буй нь өмнөх оны мөн үед 12.2 тонн алт авч байсантай адил үзүүлэлт аж. 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ наймдугаар сард 95,042.34 төгрөг байлаа. Тэгвэл долдугаар сард 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 97,883.50 төгрөг байсантай харьцуулахад, алт худалдан авах үнэ тодорхой хэмжээнд унасан байна.
Долдугаар сард Монголбанк 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан авч, өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн үзүүлэлт тэмдэглэгдэж байсан юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )