Цалин нэмэх боломжийг АЖЛЫН ХЭСЭГ судалж эхлэв

2018 оны 09 сарын 07

Багшийн цалинг нэмэгдүүлэх хувь хэмжээгээ өсгө гэсэн шаардлага тавьж буй МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөлөл өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, салбарын сайд Ц.Цогзолмаа нартай уулзсан. Г.Занданшатар “Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя” гэсэн. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй” гэсэн билээ.  Уулзалтын үр дүнд  талууд цалин нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрийг судлах хамтарсан ажлын хэсэг гаргаад байна.

Тэрчлэн цалин нэмэгдүүлэх боломжийг судлах чиглэлтэй ажлын хэсэг үйл ажиллагаагаа өнөөдөр үдээс өмнө эхлүүлжээ. Судлах ажлын хэсэгт төрийн зүгээс Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУС-ын яамны төлөөллүүд орсон бол цалин нэмэхийг шаардаж буй талаас Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг,  Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын хүмүүс багтаад буй аж.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гггг(64.119.16.95) 2018 оны 09 сарын 08

МYЭХолбоо гэдэг байгууллага уг нь хеделмерчин олны телее байгууллага менлдее. Харин одоогийн удирдлагууд нь еерсдийнхее ашиг сонирхолын телее л ажиллаад, худлаа сенсацлаад, бас шантажлаад байгаа юм шиг байх юм! Аль ашигтай тулд нь ажиллаад байнадаа...?!

0  |  0
Дээгий(202.9.40.251) 2018 оны 09 сарын 08

Бага ангийн багш хамгийн бага цалинтай. Ерөнхийлөгч, ЕС, УИХ-ын гишүүд, яамдын сайд сайданцрууд, нийслэл болон аймгийн засаг дарга гээд бүгд бжсадтай адил ажлаа хийж бж яахаараа төсвийн мөнгөөр утас унаа гэх мэт зардлаа төлүүлдэг юм бэ? Энэ зардлаа бүгд өөрсдөө цалингаараа төлдөг болоход хангалттай нэмнэ ш дээ... Хамгийн бага цалинтай нь бага ангийн багш. Хамгийн чухал суурь мэдлэг олгодог хүмүүс

0  |  0
Erhlegch(66.181.160.70) 2018 оны 09 сарын 08

Surhuuliin zahiral tsetserlegiin erhlegchiin taling yagaad nemehgui bgain bid bagsh nsrtai adilhan l heregleetei hun ym bga bizde

0  |  0
Top