Дөрвөн сар хүрэхгүй хугацааны дараа ипотекийн хөтөлбөрийн хариуцагч нь Засгийн газар болно. Эзэн хариуцагч солигдохоос өмнө буюу энэ сарын сүүл гэхэд Төв банкнаас ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбоотойгоор банкуудад шуурхай шалгалт хийнэ гэж буй. Ипотекийн санхүүжилтэд сар бүр Сангийн яамтай нийлээд 26 тэрбум төгрөг гаргаж ирсэн юм чинь шалгахаас ч яахав. Банкууд төр төсвийн мөнгийг түмэнд дамжуулах гүүр болохдоо арав, хорин жилээр хэмжигдэх хүүний ашиг тооцоолохын сацуу иргэдийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжийг дагуулах болсон. Уг нь ипотекийн зээл бол хамгийн эрсдэл багатай зээл. Бусад хэрэглээний болоод бизнесийн зээлүүдээс найдваргүй зээлдэгчид олноор төрдөг бол анхдагч хэрэгцээ болсон орон байраа зээлээр авсан хүмүүс цалин орлого нь цагтаа л бууж байвал хамгийн эхэнд мөнөөх зээлээ л төлөхийг чухалд тавина. Гэхдээ байр сууцанд орохоор зээл хүсч буй иргэдэд тавих банкуудын дотоод шалгуур, хандлага нь хөтөлбөрийн хүртээмжтэй шууд холбогдоно. “Банкны зээлээр нэр дээрээ хэд хэчнээн байр авчихсан ченж маягийн нөхдүүд байна” гэхчлэн бичиж, ярих хүмүүс ч цөөнгүй бий.
Албаныхны мэдээллээр бол Монголбанкнаас гаргасан ипотекийн санхүүжилтийн журам болон МИК-ээс тавьсан худалдан авч буй зээлийн багцад тавих шалгууруудыг хангасан харилцагчдад ипотекийн зээлийг олгоно гэсэн шаардлага банкуудад хүргэгддэг. Харин банкууд шаардлага дээр шаардлага нэмэхдээ өөрсдийнхөө санхүүжүүлсэн, олон метр квадрат хэмжээтэй байрыг зээлээр авахыг тулгах болсон нь нууц биш.
Ямартай ч төв банкны мэдээллээр ипотекийн санхүүжилтээ банкуудад өгсөөр байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад олгосны, 4.8 тэрбум нь орон нутагт хуваарилагджээ. Он гарсаар хөтөлбөрийн дагуу Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон гэж байна.
Тэгвэл барилгын зах зээлийн судалгаанд анхаарал хандуулъя.
Энэ оны 6 дугаар сарын байдлаар нийслэлд 207 мянган орон сууцны хэрэгцээ шаардлага байхад зах зээл дээр борлуулагдаагүй 80 мянган орон сууц байгааг судалгаанд дурдсан байсан. Тэгвэл 33,102 өрх ирэх 3 жилийн хугацаанд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна гэсэн тооцооллоос үзэхэд бодит хэрэгцээ, бодит эрэлтийн хооронд том зөрүү байна. Иргэдэд орон сууцтай болох хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд бий ч, хүсэл нь эдийн засгийн утгаар бодит хэрэглээ болж баталгаажиж чадахгүй нь олон хүчин зүйлтэй холбогдож таарах юм.
Судалгаанаас иш татахад:
-Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй
-Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр
-Өрхийн орлого нь зээл төлөлтөнд хүрэлцдэггүй зэрэг хүчин зүйлсүүд иргэдийн мөрөөдлийн үнэ цэнийг алдагдуулж байгаа юм.
БХБЯ-ны зүгээс ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулахын тулд зээлийн урьдчилгаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай гэж үзээд, энэ асуудлаар Сангийн яам, Монголбанктай зөвшилцөж байгаа гэх байр суурийг өнгөрсөн зургадугаар сард илэрхийлж байсан. Орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд зээл олгохдоо санхүүжилтийг нь өмнөх ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс шийдэх талаар яригдаж буй юм билээ. Эргэн төлөлтөөр 2017 онд 10 мянга орчим өрхийг орон сууцжуулсан нь боломж бий гэдгийг харуулж байгаа. Судалгаа юу харуулж байна вэ гэхээр урьдчилгаа 30 хувь төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах боломжтой иргэдийн тоо цөөн байна. Тиймээс ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдийн эдийн засгийн бодит боломжийг сайтар тооцохгүй бол, дахиад таван жил өнгөрсөн ч, Улаанбаатарчууд орон сууцанд орж гавьсан юмгүй, 220 мянган яндангийн тоо хэвээрээ байхыг үгүйсгэх аргагүй.
Ипотекээс үүдсэн дэлхийн улс орнуудын санхүүгийн хямралын тухай сургамжууд бий ч, манай тухайд орон сууцжуулах хөтөлбөрт мөнгө оруулж л байгаа бол, хэрэгжилтийнх нь үр дүнг ядаж л 5 жилээр тооцож харах чадамж хэрэгтэй байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 8 )
8% гэдгийг дахин харах нь зайлашгүй шаардлагатай. Энэ нь амьдралд нийцэхгүй байгаа нь харагдаж байна шүү Хүүг багасгах. Залуучууд байранд орж чадахгүй байна. Б айр бол тэдний гол асуудал энэ бүтэхгүй учраас гадаадад явж байна. Залуучуудыг эх нутагтаа ээж аав хань хүүхдүүдийх нь дэргэд хамтран амьдруулж, эх орноо хөгжүүлэхэд хүчин зүтгүүлэх хэрэгтэй баймаар
Zasgiin gazar 8 % ugd ch bga ym shig ughgvi bga ch ym shig bsanaaas 8% zogsooh hergtei. Tgeh ym harin bairni une unah bhaa
Zasgiin gazar bgaliin baylagaas orj irj bgaa horongiin zohih huwiig irgediid baga unetei oron suutsaar hanhah heregtei Ingej bj hyatadiin horongo oruulalttai ondor unetei barilgiin kompanyudad tsohilt ogoh heregtei
Kompanyudad baga uneer sain oron suuts barij bgaag ni uramshuulj barilga barih gazriig ni olgoh het ondor unetei barilgiin kompanid dahin gazar olgohgyi bh zasgiin gazriin bodlogo bh heregtei
Bairnii yne het ondor bna naad kompanyudaa bairnii une buulgah zasgiin bodlogo heregtei bna Mongol hunii onoogiin tsalin bolomjoos hetercn bgaa ucniraaster shuu dee Gadaadad tsalin awcn bgaa hunii tsalingiin morgeigtei tohircn bna iim ondor hoorogdson une bj bolohgui irged yugaa idej uuj ur huuhed ni yag eruul cniireg hun boloh bilee hool idehgyi bugdiig bairand ogoh tiim l bolcnihson bna shuu dee Getel mongold ajliin bair bhgyi ersdeltei Iimees cn hun am stress ihtei haragddag