Монгол Улс ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларын зээл хүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

Зүүн европын мэдээллийн АкиПресс агентлагийн мэдээллээр Монгол Улс ОХУ-аас цахилгаан станцаа шинэчлэхэд зориулж 1.5 тэрбум ам.долларын зээл хүссэн тухай мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гарагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-д айлчлахдаа энэ тусламжийг хүссэн байна.

ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэрээний хүрээнд дээрх зээлийг олгох боломжтой юм. ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев үүнийг Засгийн газартаа танилцуулан ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр ажиллана гэж мэдээлжээ. Анх энэ тухай Чиндаод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад ярилцаж байсан аж.

ОХУ болон Монгол Улсын нийт худалдаа эргэлт 2017 онд 50 гаруй хувиар өсч 1.3 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2018 оны эхний хагасын байдлаар 30 гаруй хувиар өсөөд байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorj(202.179.27.207) 2025 оны 03 сарын 13

heden hulgaichuud turd garaad 4 jiliin hugatsaand yu hulgailahuu geheer zeel avch teriigee huvaaj avahaal bodoj bn. tegeed ard tumneer tuluulchine gej bgaa biz. ed nariig hatuu shuuh tsag irnee

1  |  0
Иргэн(103.229.120.251) 2025 оны 03 сарын 13

Яанадаа худал хэлж баахан зээл авч Улс эх орноо худалдаж бх ч гэж дээ энэ янзаараа бол ОТ ТТ Эрдэнэт гээд олон үйлдвэр баялаг бгаад үнэндээ хэрэг алга МАНгартуулж бгаад мөнгийн хувааж идээд дашин шог болгох нь дээ муу луйварчид ханаж цадах шинжгүйгээ тамын тогооныхон тамруугаа тонилоосой новш гэж

1  |  0
Хэц(202.126.89.223) 2025 оны 03 сарын 13

Өгөхгүй бол шүрэнгийн усан цахилгаан станцаа барина гээд дайрчих манайхаан

1  |  0
Бүжиймаа (112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Зээл аваад ямар ч хяналтгүй хувааж идээд үлдсэн жаахан шавхруугаар нь нүглийн нүдийг нүүрсээр хуурав гэгчээр хүний нүд хуурсан юм хийгээд байхаар яаж мөрнөөс босох юм бэ. Хэрэв үнэхээр л нарны гүүр шиг энэ хэдэн 4 замын уулзвар шиг настай хийсэн шиг юм хийгээд ард түмэндээ энэ хэдэн төгрөгөөр ийм юм хийгээд тавьчихлаа одоо өрөө төлж дийлэхээ болиод байна гэвэл манай Монголын ард түмэн чинь хоттой нь хонио бөгстэй нь бөгжөө мөнгөтэй нь мөнгөө бүүр арга ядсан нь хэдэн өдөр үнэгүй хотоо шүүрээд ч болсон тэр өмнөөс чинь хөдөлгөнө шүү дээ. Танар дэмий юманд зээл авах хэрэггүй.

Иргэн(202.9.42.203) 2025 оны 03 сарын 13

Төрд хоноцууд гарсан нь ил байна шүү.Манай орны өр дийлдэхээ болилоо.Яанаа,нэг шалтаг хэлээд л баахан мөнгө зээлнэ.Тэгээд хагасаар нь нэг юм хийсэн болчихоод,үлдсэнийг нь хуваагаад авчихдаг боллоо.Хүмүүсээ сэрэмжтэй бай.Тавантолгойн ашиг хаачихдаг юм.Оюутолгой татвар,Эрдэнэт гээд маш их орлого орж ирдэг.Улам л ядуураад байдаг.

1  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.132) 2025 оны 03 сарын 13

Нэртэйгээр нь буриадад нь нэгчдчих.Оросуудын зээл Монголд зөвхөн өр авчирч байсан.

1  |  0
Top