1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил удаашралтай байна

2018 оны 09 сарын 10

Зам,  тээврийн хөгжлийн Дэд сайдын шуурхай хуралдаан боллоо. Хурлаар өнгөрсөн долоо хоногт нийт 16 үүрэг даалгавар өгснөөс 100 хувийн биелэлттэй гурав, 70 хувийн биелэлттэй гурав, 30 хувийн биелэлттэй найман  асуудал байна.

Сул биелэлттэй байгаа ажлууд болох Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор 1000 автобусанд шүүлтүүр суурилуулах ажил, Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын явцыг эрчимжүүлэх,  ТЗТТХ-ийг дагалдаж гарсан багц дүрмийг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүргийг Дэд сайд өгчээ.

Мөн Тавантолгой Гашуун сухайтын замын засвар арчлалтыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймгийн засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй авто замуудыг газар нь шалгах, шийдвэрлэх. Нүүрс тээвэрлэлттэй холбогдуулан  Засгийн газрын 320 дугаар тогтоолын талаар болон тээвэрлэлтийг цаашид хэрхэн оновчтой зохицуулах саналуудын биелэлтийг тус тус сонсож холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.

Энэ удаагийн шуурхай хурлаар:  Төлөвлөгөөний гүйцэтгэлийн сахилга батад анхаарах, гарч буй мэдээлэл нэгдсэн ойлголт, нэг бодлогоор явах,  харьяа газар агентлагуудтайгаа нэгдсэн мэдээлэлттэй буюу ойлголтын зөрүүгүй ажиллах үүргийг нийтэд өгсөн бол Агаарын тээвэр, Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газруудад Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаа ойртож байгаатай холбогдуулан авто замын ашиглалт, засварыг эзэнжүүлэх, Авто замын барилгын төслүүдийн гүйцэтгэлийн явцыг 7 хоног бүр танилцуулах, Улаанбаатар-Дарханы замын барилгыг ирэх оны 4 сард эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах, Шинэ нисэх буудлын дагалдах ажлуудыг эрчимжүүлэх үүргүүдийг тус тус өглөө.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ(43.228.131.45) 2018 оны 09 сарын 10

Зам, тээврийн яамныхан УБ хотын нийтийн тээврийн автобусанд олон сая төгрөгөөр агаар шүүгч шахсан. Тэр нь автобусны мотор бөглөрүүлээд улам утаа тортог хаяад байна аа Энэ авилгачдыг шоронд нь явуулаачээ

0  |  0
Top