Есөн компанийн хувьцааны ханш өслөө

2018 оны 09 сарын 11

Монголын хөрөнгийн биржийн  арилжааны мэдээллээс харахад  "TOP 20" индекс 20234.42 нэгж болж 1.6 хувиар өссөн байна. Өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 645,265 ширхэг хувьцаа арилжигдлаа. Тэдгээрээс есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурч,  найман компанийн ханш  тогтвортой  үзүүлэлтийг хадгаллаа.

"Стандарт Ноос" ХК болон "Увс Чацаргана" компанийн хувьцаа хамгийн их уналттай байсан бол "Жуулчин Дюти Фрий" ХК болон "Говь" ХК-ийн   хувьцааны ханш өсөлттэй бүртгэгдлээ.

 

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top