Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр судалгааны шатандаа явж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн дэд судалгааны ажлууд үргэлжилж байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сард “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв”-ийг байгуулсан бөгөөд 10 салбарын 32 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Дээрх төслүүдээс хамгийн түрүүнд төмөр замын төв коридор, авто замын сүлжээ, Монгол-ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх ажлыг эхлүүлэх юм. Хөтөлбөрт Улаан Үүд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Жинин-Бээжин-Тяньжин чиглэлийн төмөр замыг хөгжүүлэх, шинэчлэх төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр болжээ. Эдийн засгийн коридорын хөтөлбөрт хүнсний бүтээгдэхүүний хил дамнасан худалдааны хяналтыг сайжруулах, худалдааны нөхцөлийг сайжруулах төсөл багтсан байна.

Хоёр долоо хоногийн БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад айлчлахдаа баруун таван аймгийн удирдлагуудтай уулзаж махны экспортыг сэргээхээр тохиролцож, таван сая юанийн тусламж олгохоо амласан билээ.

Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо эхэлсэн “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уулзалт болж энэ асуудлыг хөндөн ярилцах юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.182) 2018 оны 09 сарын 11

turgen muuddag hunsiig avtozamaar

0  |  0
Top