Мөн “Ард Даатгал” ХХК анхдагч зах зээл дээр хувьцаагаа гаргахаар болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар “Ард Даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25 сая хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Ингэснээр “Ард Даатгал” ХХК бүртгэлд авсан хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг 700 төгрөгийн тогтоосон үнээр хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болж байна.
“Ард Даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бол хуулийн зөвлөхөөр өмгөөллийн “ИЭлСи” ХХН, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК, аудитын байгууллагаар “Далайван аудит” ХХК тус тус ажиллаж байгаа юм.
Э.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )