“Монгол Базальт” ХК-ийн хувьцааны ханш унав

2018 оны 09 сарын 11

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны мэдээллийг хүргэе. Өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 190,574 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч,  2 компанийн ханш тогтвортой байв.

"Талх Чихэр" ХК болон "Жинст Увс" ХК компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК болон "Тавантолгой" ХК компанийн хувьцаа хамгийн их унасан үзүүлэлттэй байна.

Засгийн газрын үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 84 ширхэг үнэт цаасыг 8.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.  Өнөөдөр  "TOP 20" индекс 20437.04 нэгж болж 1 хувиар өсөв.

Мөн хөрөнгийн захын сониноос дуулгахад,  хувьцааны II ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28  хувьтай  тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр  олон нийтээс 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан. Тэгвэл  стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу өчигдөр буюу 10-ны өдөр  хүлээн авч дуусчээ.  "Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 4,405,600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрджээ. Тиймээс  Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top